Шведийн Боловсролын ҮЭ-ийн сонгуультнуудыг хүлээн авч уулзав
2022.09.29

Шведийн Боловсролын ҮЭ-ийн сонгуультнуудыг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд Шведийн Багш нарын холбооны гишүүн Катарина Валлгрен боловсролын салбарт хоёр том багш нарын ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг нь 125000, нөгөө нь 95000 гишүүнтэй хэмээн танилцууллаа.

Мөн удахгүй энэхүү хоёр том ҮЭ нэгдэх шийдвэр гарсан тул нэгдсэн том холбоо болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахаар болсон бөгөөд тухайн оронд ҮЭ-үүд нь гишүүдийнхээ даатгалын асуудлыг бүрэн хариуцан ажилладаг тухай сонирхуулсан юм. Мөн тэд салбар, орон нутгийн төлөөлөл болон айлчилж байгаагийн хувьд энэ түвшинд хамтын ажиллагаа тогтооход нээлттэй гэдгээ илэрхийлэв.

Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Шведийн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагаагаа сэргээх, улмаар хамтран ажиллах сонирхолтой байдгаа хэлж, тус улсын ҮЭ-ийн төлөөллүүдийг айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр улс орны тэргүүлэх салбар буюу боловсролын салбарын ҮЭ-ийн төлөөллийн туршлага, мэдээ мэдээлэлд ач холбогдол өгч хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм.

Тус уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, гадаад харилцаа хариуцсан ажилтан Г.Цэцэгмаа нар байлцаж, танилцуулга мэдээллийг хийсэн бөгөөд тус баг нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтнуудтай уулзалт хийх аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn