ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн Комиссын гишүүн томилогдож, улмаар хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм ажиллаж эхэлсэн билээ.
Энэ цаг үед “Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммисс болон иргэний нийгэмд уг хуулийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох, энэ талаарх олон улсын стандартыг хэрэгжүүлэх, хуулийг сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Коммиссын дарга Ж.Хунан “Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвойг энэ сарын 27-нд /2022.09.22/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа, хүний эрх хамгаалагчийг хамгаалах ажлыг улам эрчимжүүлж, төгөлдөржүүлэн, нийгэмд таниулах, сурталчлах зэрэг олон талд асуудлыг ярилцлаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ байгууллагатай хамтарч иргэний нийгэм, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөлд зориулсан сургалт семинар 2022 оны 09 дүгээр сарын 28, 29-нд болно.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ХЭҮК-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, "Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ" байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой болон бусад албаны хүмүүс оролцоно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn