"Жагсаал, цуглааны үеэр иргэдийн эрхийг хамгаалах нь" сэдэвт сургалт үргэлжилж байна
2022.09.19

"Жагсаал, цуглааны үеэр иргэдийн эрхийг хамгаалах нь" сэдэвт сургалт үргэлжилж байна

ХЭҮК, ЦЕГ болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь сургалт үргэлжилж байна.

Уг сургалт нь 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 23-ны хооронд үргэлжлэх бөгөөд цагдаагийн сургагч багш бэлтгэж буйгаараа онцлогтой.

Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар хамрагдаж байна.

Сургалтаас бэлтгэгдсэн 15 сургагч багш нь улсын хэмжээнд цагдаагийн алба хаагчдыг чадвахжуулах сургалтыг зохион байгуулах юм.