УИХ-ын гишүүн С.Одонтуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2022.09.13

УИХ-ын гишүүн С.Одонтуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Тэрээр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын байранд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал солилцож, улстөрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн заалт, үйлчлэлийн хүрээний талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ. Түүнчлэн цаашдаа хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх олон ажлуудыг хамтарч хэрэгжүүлэх боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn