2022.09.13
Швед улсын багш нарын холбоотой монголын залуу багш нарын холбоо хамтран ажиллана
Тогтвортой хөгжлийн жишиг болсон Швед улсын боловсролын тогтолцоо сургах арга барил, сургалтын агуулга, үнэлгээний стандарт зэрэг нь олон улсад үлгэрлэхүйц өндөр төвшинд хүрсэн.
Швед улсын багш нарын холбооны төлөөлөгчид МУ-д ажиллаж байгаа бөгөөд Монголын залуу багш нарын холбооны төлөөлөгчдийн хамтаар төрийн ордонд хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны тухай тохиролцлоо.
- Шинэ үеийн залуусыг багшийн мэргэжил сонгоход сэдэлжүүлэн дэмжих
- Боловсролын салбарын цахим шилжилтэд туршлага судлах
- Танхимын болон цахим хичээлийн арга зүй
- Хөрвөх багш нарын хөдөлмөр эрхлэх орчныг тодорхойлох гэх мэт чухал асуудлуудын тухай санал солилцсон бөгөөд туршлага судлан хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn