"Suraad.mn" апплейкейшнээр сурагчдын математикийн хоцрогдлыг арилгаж байна
2022.09.12

"Suraad.mn" апплейкейшнээр сурагчдын математикийн хоцрогдлыг арилгаж байна

БШУЯ-ны удирдлагууд "Электрон жаал" сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролын салбарт цахим шилжилт хийх, математикийн хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр тус сургуультай 2021 оноос хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд 42 сургуулийн 12 мянган сурагчийн математикийн хичээлийн хоцрогдлыг "suraad.mn" апп ашиглан арилгаж байна.

Даалгаврын сан бүхий "Suraad" платформ өмнө нь хэвлэмэл хэлбэртэй байсан бол 2017 оноос цахим хувилбарт шилжсэн байна.

Маш энгийнээр тайлбарлавал нэг ангийн 20 хүүхэд 20 өөр түвшний даалгавар ажиллаж хичээлийн жилийн төгсгөл гэхэд нэг түвшинд хүрэх боломж юм.

Нэгэнт хоцрогдол үүссэн бол дараа дараагийн агуулгыг ойлгох боломжгүй. Тиймээс хоцрогдсон түвшнээс нь эхлэн багшийн биш цахим сангийн тусламжтайгаар агуулгаа нөхөх боломж бүрджээ. Цаашид бусад хичээлийн агуулгыг энэ хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл эхэлж, их нүүдэл хийж байгаа тухай дэлхий нийт ярьж байна. Яг энэ агуулгаар 9 сарын 17-нд дэлхий нийтээрээ хэлэлцэнэ. Монгол улс "боловсролын инновац" буюу нүүдэлчин ард түмний боловсролын салбарт хийж буй нүүдлээ энэ өдрүүдэд танилцуулах юм.