Б.Бат-Эрдэнэ: Ухаад орхисон уул, жалга, сэндийчлээд орхисон үйлдэлд холбогдох этгээдээр хариуцлага тооцуулна
2022.08.11

Б.Бат-Эрдэнэ: Ухаад орхисон уул, жалга, сэндийчлээд орхисон үйлдэлд холбогдох этгээдээр хариуцлага тооцуулна

Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Богдхан уулын ам, бэл, зам, Туул голын дагуу байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, байгууллагуудын газар дээр нь ажиллалаа.

Тэрээр Туул голын дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой.

Аялал жуулчлалын гэх газрууд бүгд зөрчилтэй байдаг. Орчин тойрноо цэвэрлэх, мод тарих, зэрлэг шарилжаа түүж хаях, ашиглаж байгаа газраа үзэмжтэй тав тухтай байлгах, ариун цэврийн шаардлага хангасан байхыг шаардана гэв.

Зөвхөн хашаан доторхоо бус хашааны гадна талаа мөн хариуцаж ажиллана. Энэ талаар гурвалсан гэрээнд моджуулах, орчноо цэвэр байлгах заалтыг заавал оруулна. Хэрэв гэрээг зөрчвөл газрын зөвшөөрлийг цуцлах үүрэг өглөө .

Мөн ухаад орхисон уул, жалга, сэндийчлээд орхисон үйлдэлд холбогдох  аж ахуйн нэгж, иргэнээр яаралтай нөхөн сэргээлгэх, хариуцлага тооцохыг үүрэг болголоо.