“World Share” ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо
Тус олон улсын байгууллагад “Өсвөр үеийн кабинет байгуулах”, “Хүүхдийн хоол, шим тэжээл” төслүүдийг боловсруулан хүргүүлсний дагуу тус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “WORLD SHARE” Олон Улсын байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга PARK HYUN-MO, Зөвлөлийн гишүүн HA BOK RAE, Монгол төсөл хариуцсан JUNG DAE HOON, Монгол дахь төлөөлөгч Э.Дарьсүрэн тэргүүтэй албаны хүмүүс болон дүүргийн холбогдох удирдлагууд оролцлоо.
Тус байгууллага нь 2022 оноос үйл ажиллагааны чиглэлээ улам өргөжүүлж, бүх салбарт дэмжлэг, тусламжийн гараа сунган ажиллахаар шийдвэрлэсэн талаар дурдлаа. Цаашид хамтран ажиллах боломжтой нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар санал, бодлоо солилцсон юм.
Мөн хүргүүлсэн төслүүдээс гадна Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж, бүхий талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хүүхэд, багачууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг баяртайгаар хүлээн авч туслахаа илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06