2022.06.24
Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдана
Дэлхий нийтээрээ хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй байхын эсрэг нэгдэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 52/149 дүгээр тогтоолоор жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгосныг улс орнууд тэмдэглэн, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх сайн дурын тусламжийн аян өрнүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас санаачлан Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг (2022.06.24) холбогдох талуудын оролцоотой зохион байгуулж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn