2022.06.21

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Хүрмэн сумын иргэдтэй уулзана

УИХ-аас "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах, ажлыг зохион байгуулах тухай" тогтоол батлагдсантай холбоотой Их хурлын гишүүд энэ 7 хоногт тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Өмнөговь аймгийн сумдад ажиллаж, иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж байна. Уулзалтаа Цогт-Цэций сумаас өчигдөр эхэлсэн билээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Хүрмэн суманд өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагаас Соёлын төвд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах танилцуулга, уулзалт хийх тул иргэд, сонгогч та бүхэн хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Энэхүү уулзалт дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

  • Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах, олон улсын практикт нийцүүлэх,
  • Парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогод нийцүүлэх,
  • Төрийн сүлдийг шинэчлэх

Харин /2022.06.22/-нд Ханхонгор сумын иргэдтэй уулзах юм байна. Та бүхэн өргөнөөр оролцоно уу? 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn