2022.06.29
Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 47 км авто замын ажил урагшилж байна
УИХ-ын гишүүн Г.Дамдинням тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 47 км авто замын бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байгаа талаар өөрийн цахим хуудастаа мэдээллээ.
Улсын төсөвт суулгасан 20.3 тэрбум төгрөгөөр хийгдэж буй уг ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн оны 10 сард ажлаа эхэлсэн гэхэд маш хурдтай, ахицтай хэрэгжиж буй төсөл юм. Төслийн ажлын явцтай танилцах үеэр тус компанийнхан 7-р сард багтаан автозам болон төмөр бетонон гүүрээ ашиглалтад өгөхөө амлаж байсны дагуу өчигдрөөс суурь асфальт бетон хучилтаа эхлүүлжээ.
Тэрээр хэлэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа Дарханы зам, харилцааны асуудалд голчлон анхаарал хандуулан ажилласаар л байгаа. Алдарт “Дарханы зам”-ын ажил л олигтой урагшилж өгөхгүй юм. Араас нь шахаж, үгэлж дуулж үзэж тарж байгаад "дуусгуулнадаа" гэсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn