УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан төмөрлөгийн үйлдвэрийн уурхайн ажилчидтай уулзлаа
Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 20 дугаар захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан ажиллаж, шалгалтын тайлангаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийг төр буцааж авах нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газарт тавьсан. Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож төр өмчөө авсан билээ.
Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Дархан Төмөрлөгийн Үйлдвэрийн уурхайн хэсгийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл өгч, асуусан асуултанд хариулт өглөө.
Ажилчдаас гаргаж буй санал санаачлагыг дэмжиж ажиллах, шинээр томилогдсон удирдлагуудад сайн ажиллах шаардлага байгааг сануулж хэллээ. Цаашлаад тус үйлдвэрийн ТЭЗҮ-д тодотгол хийж өргөтгөх чиглэлд үр дүнтэй, хурдтай, үр ашигтай ажиллахыг удирдлагад нь анхаарууллаа.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09