Бельгийн дугуйн холбоо Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаар боллоо
2022.06.22

Бельгийн дугуйн холбоо Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаар боллоо

Миний бие Монгол улс-Европарламентын бүлгийн даргын хувьд Европарламентад хийж буй айлчлалын явцад Брюссель дэх Бельгийн дугуйн холбоонд зочилж, тус холбооны Ерөнхийлөгч Tom Van Damme-тай албан ёсны уулзалт хийж, Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах тухайд санал солилцлоо.

Belgium-640x853 Бельгийн дугуйн холбоо Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаар боллоо
Ноён Tom Van Damme Бельгийн дугуйн холбооны үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, Монголын дугуйн 23 хүртэлх насны тамирчдыг зуны саруудад Бельгид хамтарсан бэлтгэл хийлгэх боломжтой гэдгийг хэлж, энэхүү бэлтгэлийг санхүүжүүлэх боломжтой Олон улсын байгууллагуудтай холбож өгөхөө амаллаа.

b2-1-640x644 Бельгийн дугуйн холбоо Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаар боллоо
Ноён Tom Van Damme биднийг Швейцарьт төвтэй Олон Улсын дугуйн холбооны төв байранд айлчилж, Монголын дугуйн спортыг UCI /Union Cycliste Internationale/ дэмжих асуудлаар ярилцах нь их чухал. Учир нь хөгжиж буй орнуудын дугуйн спортыг дэмжих шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа талаар хэллээ гэж өөрийн цахим хуудсандаа нийтлэжээ.