
2022.06.10
Баянзүрх дүүрэгт 3Х3 сагсан бөмбөгийн талбайг 2022 онд багтаан барихаар боллоо
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тойрогтоо 3 газрыг төлөвлөж, олон улсын стандартад нийцсэн 3Х3 сагсан бөмбөгийн талбайг 2022 ондоо багтаан барьж байгуулахаар болжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Эрүүл мэндийн 10 дугаар төвийн зүүн талд, 15,18 дугаар хороон дахь Алтан өргөө хотхоны зүүн болон урд талд, удаах нь 5 дугаар хорооны 8,9,10 дугаар байрны гадна талбайд хийхээр төлөвлөсөн байна.
Олон улсад Монгол залуус 3Х3 сагсан бөмбөгийн төрлөөр Азид 1, дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь төдий чинээ тус спортыг Монгол улсад хөгжүүлэх шаардлагатайг хэлнэ. Тиймээс Э.Бат-Амгалан гишүүн дээрх байршилд залуучуудад зориулсан олон улсын стандартад нийцсэн 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болжээ. Тухайн талбайг байгуулснаар хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэнэ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn