Монголын улс төрийн үйл явцыг судалдаг Бритиш Колумбиа их сургуулийн профессор Жулиан Дикерстэй уулзлаа
2022.06.13

Монголын улс төрийн үйл явцыг судалдаг Бритиш Колумбиа их сургуулийн профессор Жулиан Дикерстэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монголын ардчилал, улс төрийн үйл явцыг судалж ирсэн монгол судлаач, Канадын Бритиш Колумбиа их сургуулийн профессор Жулиан Дикерстэй ХБНГУ-ын Берлин хотноо уулзаж ярилцлаа.

Тэрбээр 2005 оноос Монголын улс төрийн үйл явцыг судалж, 2008 оноос хойшхи УИХ-ын болон Ерөнхийлөгчийн бараг бүх сонгуульд олон улсын ажиглагчаар ажиллаж ирсэн бөгөөд Монголын ардчиллын үйл явцын талаар тогтмол нийтлэл, анализ хийж олон улсын сэтгүүлд хэвлүүлдэг нэртэй эрдэмтэн бөгөөд бид сонгууль, улс төрийн намын тогтолцооны талаар удаа дараа хурал, хэлэлцүүлэг хийж ирсэн юм.

Жулиан Дикерс хоёр том гүрний дундах Монгол Улс ардчилсан тогтолцоогоо сахин хамгаалж, парламентын засаглалаа бэхжүүлж ирсэн нь том амжилт гэдгийг дурьдаад цаашид улс төрийн намын тогтолцоогоо боловсронгуй болгож, клиентелист буюу ашиг хонжоо харсан улс төрийн намын тогтолцоог өөрчлөх нь чухлыг онцолж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn