
Ошлуурын нөөц багаслаа
Гахайн ханиад хүрээгээ тэлж буй энэ үед зөвхөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүс л томуугийн А хүрээний Н1N1 шинэ вирус илрүүлэх шинжилгээ хийлгэх боломжтой байна. Бусад эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд энгийн ханиад хүрсэн үү, томуугаар өвчилсөн үү гэдгээ тодорхойлох боломжгүй болжээ. Учир нь томуугийн А хүрээний Н1N1 вирус илрүүлдэг лабораторийн тоног төхөөрөмжийн оношлуурын нөөц ХӨСҮТ-д дуусаж байгаа бөгөөд ердөө 200-400 хүний сорьцод шинжилгээ хийх л нөөц, үлджээ.Тэгэхэгэр, гахайн ханиадаар өвчлөгсдөд зориулсан 75-хан ортой ХӨСҮТ д хэвтэн, эмчдүүлж байгаа хүнд хэлбэрийн томуутай хүмүүсээс бусад нь вирүсээ оношлуулах аргагүй гэнэ.