Цөлжилтийг сааруулахгүй бол оройтно
2009.10.23

Цөлжилтийг сааруулахгүй бол оройтно

"Монгол орны экосистем ба цөлжилт" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Чингис зочид буудалд боллоо. нэ үеэр ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Японы Токиогийн Их Сургууль хамтран сүүлийн таван жилд хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан байна, Япон, АНУ, БНСУ зэрэг орны 20 шахам төлөөлөгч, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид илтгэлээ хэлэлцүүлжээ. Эрдэмтдийн судалгаагаар Монгол орны 70 орчим хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Манай улс бол далай тэнгисээс алслагдмал маш эмзэг хөрс бүхий экосистемтэй орон аж. Иймээс цөлжилтөд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлүүдийг арийн судалж тохирсон менежментийг зүй зохистой явуулахгүй бол оройтож байгааг олон эрдэмтэн тэмдэглэлээ. Нэгэнт цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийг нөхөн сэргээнэ гэдэг бараг боломжгүй зүйл гэдгийг ч онцолсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.