Боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна
2022.05.23

Боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна

Боловсрол, шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын удирдлагууд МУБИС-д ажиллав.

 Энэ үеэр МУБИС-ийн багш, оюутны сургалт-лаборатори, хичээлийн хэрэглэгдэхүүн, аргазүйн инновацуудтай танилцсан.

Байгалийн ухааны хичээлийг сонирхолтой өрнүүлэхийн тулд ЕБС-д хэрэглэх боломжтой сургалтын хэрэглэгдэхүүнээс эхлээд цэцэрлэгийн багшийн гарын авлага, хэрэглэгдэхүүн, цахим, зайн сургалтын модуль гээд олон бүтээлийг багш нар дэлгэж тавьсан байлаа. Цаашид сайн санаачилга, ашигтай сургалтын хэрэглэгдэхүүн бүрийг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлэх, олноор үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар болов.

 

Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох хурд удаан байгааг сайд энэ үеэр онцолж байлаа.