2022.05.11
Ё.Баатарбилэг: Төсөв танахдаа хамгийн түрүүнд спорт болон соёлын салбар луу ордог
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022.05.11/-ний өдрийн хуралдаанаар “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаад 2 жил болж байгаа. Харамсалтай нь энэ хугацаад цар тахал, хөл хорионоос үүдэн бүх зүйл хумигдсан. Миний хувьд хуучин энэ асуудлыг хариуцдаг байсан учраас спортын хорооны хүмүүс надтай их уулздаг. Энэ нь хоёр талтай.
Хөл хорионы үед Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангалтыг авч үзэхээр боломж хомс юм. Цар тахлаас үүдэн төсвийн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хамгийн түрүүнд спорт болон соёлын салбарын төсвөөс танаж эхэлдэг.
2024 оны олимп болоход хоёр жил үлдсэн. Гэтэл 2022, 2023 онд манай тамирчдын олимпийн эрх авах, оноо цуглуулах бүх тэмцээн болдог. Төсвөө тануулсан учраас боломжгүй болсон. Тиймээс УИХ-аас бодлогын түвшинд биеийн тамир, спортын салбараа дэмжихгүй бол төсвөө бүгдийг нь тануулсан. Төсөв байхгүй байхад ажлаа хий гээд байх нь утгагүй. Тиймээс байнгын хорооны дарга үүн дээр анхаараад, улсын шигшээ багийн оноо цуглуулах тэмцээнийг зохиох, олон тамирчдыг тэмцээнд оруулах боломжоор хангахад УИХ-аас дэмжих шаардлагатай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn