
2022.04.27
“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг” номыг цахим хэлбэрээр байршууллаа
Монгол Улсын Засгийн газар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын хөгжлийн төв, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх Техникийн хамтын ажиллагааны төсөл” -ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх тодорхой мэдлэгийг түгээх зорилгоор хэвлэгдэн гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг” номыг бүрэн эхээр нь Barilga.gov.mn сайтад цахим хэлбэрээр байршууллаа.