“Нийслэл-110” Менторшип хөтөлбөр хэрэгжиж байна
2022.04.25

“Нийслэл-110” Менторшип хөтөлбөр хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтарсан “Нийслэл-110” Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөр нь мэдлэг туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон албан хаагчтай хуваалцах, тэднийг чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд зөв чиглүүлэх, туслах замаар мэдлэг, мэргэшил, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн турш 4 удаагийн идэвхжүүлэх уулзалт зохиогдох бөгөөд салбартаа амжилттай яваа чадварлаг манлайлагч залуус оролцогчдод мэдлэг туршлагаа хуваалцаж байна.

Энэ удаагийн зочноор Азийн Сангийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Марк КЭЙНИГ оролцон ”ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ БА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГУУД” сэдвээр илтгэл тавилаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn