2022.04.22

Нийслэлийн усны эх үүсвэрийн бохирдол 3 дахин нэмэгджээ

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг  боллоо. 

Нийслэлийн усны тулгамдсан асуудлаар салбарын эрдэмтэн судлаачид хэлэлцлээ.
Мянганы сорилтын корпораци, Засгийн газар хоорондын компакт гэрээний хэрэгжилтийн үр дүнд нь 2025 онд хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орно. Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлснээр жилдээ 4 Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр усыг хэмнэх боломж бий болно.
Усгүйгээр бид эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхны амьдрал, ирээдүйн тухай ярих боломжгүй. Ус бол Та бидний үр хойчдоо үлдээх үнэт өв юм.