Зургаан иргэн H1N1 вирүсийн халдвар авсан байна
2009.10.13

Зургаан иргэн H1N1 вирүсийн халдвар авсан байна

Дэлхий нийтийг цочроогоод байгаа гахайн томууны H1N1 вирус Монгол улсад илэрсэн байна. Төрийн ордонд Улсын онцгой комиссынхон хаалттай хуралдаж, хуралдааны талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдээлэл хийлээ.

10 сарын 3-н Японд амьдардаг нэгэн Монгол эмэгтэй Улаанбаатарт гэртээ ирсэн байна. Тэрээр өөрийн хүүхдээ авах гэж ирсэн бөгөөд өнгөрсөн 6-ны өдөр хүүгээ аван Япон руу буцан нисжээ. Япон руу нисэх замд хүү нь халууран, дотор нь муухайрах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Тэрээр очингуутаа Японд шинжилгээ өгтөл Гахайн томууны H1N1 вирүсийн халдвар авсан байна гэсэн хариу гарчээ. Эмэгтэй энд Монгол байгаа ар гэрийнхэндээ энэ тухай мэдэгдэж, шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн дагуу түүний гэр бүлийн 6 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр очин шинжилгээ өгөхөд, 3-н халдвар авсан нь тогтоогджээ. Тэднийг одоогоор тусгаарлан ХӨСҮТ-д эмчилгээ хийгдэж байгаа ажээ. Монголоос Япон руу буцсан эмэгтэйг хүүгийнх нь хамт Японд тусгаарласан байгаа юм байна.

Дээрхи Японд амьдардаг Монгол эмэгтэй ар гэрийн гурван иргэнээс гадна өөр бас гурван иргэн гахайн томууны вирусийн шинж тэмдэгтэйгээр урьд шөнө ирсэн байна. 97-р сургуульд сурдаг 7а, 8а-ангийн гурван хүүхдийн нэг нь Японд амьдардаг Монгол эмэгтэй ар гэрийнхний орцны жижүүрийн хүүхэд ажээ.

Онцгой коммис 97-р сургуулийг бүхэлд нь хөл хорио тогтоох шаардлагагүй хэмээн үзэж харин урьд шөнө тус сургуульд халдваргүйжүүлэлт хийсэн байна. Харин 7а, 8а ангиудын хичээлийг зогсоогоод байгаа юм байна.
Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг одоогоор байгуулагдаад байна. Тус ажлын хэсэг цаашид өвчлөлийн голомтууд дээр тандалт судалгаа хийж, дараагийн арга хэмжээ авах ажээ. Үүнээс гадна халдвар хаанаас орж ирсэн асуудал дээр "Халдварын Японоос ирсэн эмэгтэйг дамжуулсан гэх нь боломжгүй хэмээн
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдэгдлээ.

Гааль, нисэх онгоц, галт тэргээр орж ирж байгаа хүмүүст зориулсан тодорхой тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, ХӨСҮТ дээр энэ өвчний үед хэрэглэх хэрэглэлүүд авах зэрэг энэ вирусийн эсрэг ажиллах чиглэлээр Засгийн газраас 957 сая төгрөгийн хөрөнгийг гаргаад байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.