Цэцэрлэгийн хоолны чанарыг сайжруулна
2009.10.12

Цэцэрлэгийн хоолны чанарыг сайжруулна

Азийн хөгжлийн банкнаас "Эмзэг бүлгийн иргэдэд боловсролын салбарын үйлчилгээ хүргэх төсөл"-ийг хэрэгжүүлэх гэж байна. Төсөлд 26.4 сая долларын санхүүжилттэй. Үүний 17 сая долларыг буцалтгүй тусламжаар олгож байгаа бөгөөд үлдсэнийг улсын төсвөөс санхүүжүүлэх гэнэ.

Энэ хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулиудыг сурах бичиг, сургалтын материалаар хангах, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг санхүүжүүлэх юм байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2-6 насны 230.000 хүүхдийг нэмэлт хоолоор хангах бөгөөд хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлыг багасгах зорилт тавьжээ. Мөн 2009-2011 оны хичээлийн жилд сургуулиудын үйл ажиллагааны зардлыг хангах, боловсролын салбарын үр ашгийг дээшлүүлэх зорилготой уг төслийн баримт бичигт тус банкны суурин төлөөлөгч А.Рутенберг, Сангийн сайд С.Баярцогт нар өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зуржээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.