
2022.04.08
Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчдыг хүлээн авлаа
Улаанбаатар хотод ирж их, дээд сургуулиудтай танилцан, мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын IV сургуулийн Б.Отгонжаргал багштай 11А ангийн сурагчидтай УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар уулзлаа.
Их, дээд сургуулиудын сургалтын орчин, дотуур байр зэрэгтэй танилцаж, мэргэжил сонголтдоо анхааран амралтын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж буй сурагчдад УИХ-ын гишүүд сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.