2022.04.08
Ардчилсан намын даргыг ёсчлон батламжиллаа
Үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн журмын олон нөхдийнхөө итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намын даргаар ёсчлон батламжиллаа.
Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1348 төлөөлөгч оролцож байна.Ээлжит бус Их хурлын нийт төлөөлөгчдөд амжилт хүсье. Мөн Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 32 жилийн ойн баярын мэндийг Ардчилсан намын анхдагчид, нийт гишүүд, дэмжигчид та бүхэндээ хүргэе хэмээн УИХ-ын гишүүн Б.Бейсен мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn