Хэрлэн суманд 172 зээлд 11,6 тэрбум төгрөг олгожээ
2022.03.23

Хэрлэн суманд 172 зээлд 11,6 тэрбум төгрөг олгожээ

Өнгөрсөн онд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд 172 зээлд 11,6 тэрбум төгрөг олгожээ. Үүнээс 42 нь ААН, 130 иргэн. Харин сумдад 30 ААН-д 3,1 тэрбум, 180 иргэнд 5,8 тэрбум төгрөг, нийтдээ 210 зээлийн 8,9 тэрбум төгрөгийг олгосон байна. Нэгдсэн дүнгээр тооцож үзвэл Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй 382 зээлийн 20,5 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд 226 шинэ ажлын байр бий болж, 751 хүн ажлын байраа хадгалжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд аймгийн төв Хэрлэн суманд 3 ААН, 96 иргэн 1362.0 сая төгрөгийн зээлийг, хөдөөгийн сумдад 904 зээлд 11,8 тэрбум төгрөгийг олгож, нийтдээ 1003 зээлдэгчид 13,1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон дүн мэдээтэй байгааг Монголбанкны салбарын захирал Д.Болортунгалаг мэдээллээ.

 
Харин өнгөрсөн оны 2 дугаар сарын 11-ний байдлаар 36 иргэнд 1,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ.
 
Одоогоор орон нутгийн салбарт эх үүсвэр ирээгүй, дээрх зориулалтын зээл олгогдоогүй байгааг тэрээр мэдээллээ. Үүнчлэн цаашид Малчны зээлийг хүртээмжтэй байдлаар хүргэх, Ажлын байрны зээлийг нарийн төрөлжүүлж олгох зээлийг хэмжээг тодорхой заах, Зээлийн батлан даалтын сангийн шалгуурыг эргэж харах гэх мэтчилэн зээлийг хүртээмжтэй олгоход тулгамдаж буй санал хүсэлт, хүү багатай, хугацаа урт дээрх зээлийг үргэлжлүүлэх тал дээр анхаарч өгөхийг УИХ-ын гишүүдэд уламжиллаа.