Сонгинохайрхан дүүргийн иргэдийг сүрьеэгийн илрүүлэг үзлэгт хамрууллаа
“Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг угтан Монголын улаан загалмайн нийгэмлэг “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэгдүгээр улирлын үзлэг эхэллээ.
Үзлэгийг Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо, Цагдаагийн газрын Цагдаагийн 1,2,3-р хэлтэс, Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансер хамтран зохион байгуулав.
Үзлэгт гэр оронгүй 111 иргэд хамрагдлаа.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06