2022.03.12
Газрын маргаанд цэг тавина
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдтэй уулзалт хийх үеэр иргэд нэг газраа олон жил амьдарсан ч газраа эзэмшиж, өмчилж чадахгүй байгаа талаар санал гомдол илэрхийлжээ.
Гишүүн энэ асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллага, газрын алба, дүүрэг нийслэлийн удирдлагуудад уламжлахаа илэрхийллээ. Тэрээр “Баянзүрх дүүргийн иргэд өсөж төрсөн газраа эзэн нь байх ёстой. Хийж хэрэгжүүлж буй ажлуудад идэвхтэй оролцдог, тулгамдсан асуудлаа нээлттэй ил тод хэлдэг байх хэрэгтэй” хэмээв.