Хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн иргэд төрийн одон медалиар шагнагдлаа
2022.03.08

Хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлсэн иргэд төрийн одон медалиар шагнагдлаа

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хөдөлмөр, зүтгэлээ Төр түмэндээ үнэлүүлсэн дараах нэр бүхий иргэдэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар төрийн одон, медаль гардуулж, өөрийн хийж буй ажлын бодлого, чиглэлээ товч танилцууллаа.

Үүнд: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Данзангийн Нямсүрэн, Алтан гадас одонгоор Дашзэвэгийн Дүүрэнбүтээл, Амгаагийн Чинбат, Лхагважавын Цогбадрах, Дуламсүрэнгийн Энхтуяа, Батсүхийн Ариунаа, Содномцэрэнгийн Эрэгзэнхорлоо, Төмөрийн Баасан, Самбуугийн Чулуун, Итгэлтийн Чулуунцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Содовын Оюун нар тус тус шагнагдлаа.