“Би хог хаядаггүй” аян үргэлжилж байна
2022.01.28

“Би хог хаядаггүй” аян үргэлжилж байна

Нийслэл хотоо хайрлая- Эерэг хандлага- Зөв дадал уриан дор “Би хог хаядаггүй” аяныг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний алба албан ёсоор зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд автомашины ард зорилтот стикер байршуулж, иргэдийн санал бодлын сонсож байна.

Уг аяныг Хот тохижилтын газрын ОНӨААТҮГ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл” дэмжин ажиллалаа. Залуучуудын зөвлөлийн зүгээс жолооч нарт хог болон татсан тамхины ишээ ил задгай хаяхгүй байж, бидний хөдөлмөрийг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж заншихыг анхааруулан үйлчилгээний зөөврийн хогийн тэрэгний хэлбэртэй хогийн савыг тараалаа.