2021.12.10
“Хот тохижилтын газар”-т Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд ажиллалаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд /2021.12.10/-нд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтад “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон ажилтан, албан хаагчид оролцож, мэдээлэл өглөө. 2021 онд дэвшүүлсэн байгууллагын үндсэн 5 зорилт болох Цахим байгууллага, Шинэ техник технологи, Хөрөнгө оруулалт, Өмч ашиглалт, Хэмнэлт хяналтын талаар танилцуулж хэрэгжилтийн явцыг танилцуулав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т ажиллах үеэрээ техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалгалаа.