2021.11.29
"Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл төсөл"-ийн анхны уулзалтыг хийлээ
Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нар “Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл төсөл”-ийн нээлт, холбогдох байгууллагуудын ажлын анхны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Үүнд:
- Цэцэрлэг хотын гэр хорооллын бүх айл өрхүүд рүү цэвэр усны болон бохирын шугам сүлжээ оруулах, нэгдсэн бохирын шугамыг өргөтгөх;
- Аймгийн төвийн хуучин орон сууцнуудын гадна фасад, засвар шинэчлэл хийх,
- Гэр хорооллын гудамжны тохижилт, гэрэлтүүлгийн ажлуудыг иж бүрнээр бий болгох, дахин төлөвлөлт хийх зэрэг ажил хийгдэх юм.
Энэхүү ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын захирамжаар яаралтай байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Улсын төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг Аймгийн Засаг даргад, өргөтгөх шаардлагатай инженерийн шугам сүлжээний тооцоо хийхийг Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Ар Ус ундарга нарын удирдлагуудад өглөө.
Хуралд Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл, Аймгийн удирдлага, барилга, эрчим хүч, газар зохион байгуулалт, дулаан хангамж, нийтийн аж ахуй, ус суваг, хот тохижилт зэрэг ажил хариуцсан албан тушаалтнууд оролцлоо.