Аялал жуулчлал хийгээд ойжуулалтын сайн туршлагын талаар санал солилцлоо
2022.02.24

Аялал жуулчлал хийгээд ойжуулалтын сайн туршлагын талаар санал солилцлоо

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас БНХАУ-ын өвөр монголын өөртөө засах орны Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуягтай цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтын эхэнд Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг БНХАУ-ын цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар товчхон мэдээлэл хүргээд, БОАЖ-ын сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэв.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал солилцлоо. Энэ үеэр Ерөнхий консул С.Батхуяг БНХАУ-ын цөл газрыг ойжуулсан сайн туршлагаас танилцуулав. Ингэхдээ мод тарих, ойжуулах үйл явцыг бүс нутгийн онцлогт тохируулан бүхий л шатанд нь эдийн засагтай уях нь олон талын солонгорсон ач холбогдолтой. Нэн ялангуяа мод тариад, тухайн газар нутаг, талбайг эзэнжүүлэх нь үр ашигтай байдаг талаар дурдсан юм. Түүнчлэн цөлжиж буй газар нутгийг ойжуулахад олон нийтийн оролцоо, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурь чухал гэдгийг Ерөнхий консул онцлоод, БНХАУ-ын тэргүүн туршлагаас хуваалцах боломжоор бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

  •  Мөн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад гүүр болно гэв.
  • Уулзалт аялал жуулчлалын сэдвээр үргэлжилж, БОАЖ-ын сайдаас Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого - Аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзаж, аялал жуулчлалын бодлогоо зарласан гэв.
  • Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг хэлсэн үгэндээ “Зөвхөн Чингис хааны төрсөн нутаг, онгоныг үзэж, сонирхохоор Өвөр Монголд жилдээ 20 сая орчим жуулчин ирдэг. Бидэнд ч дэлхийд гайхагдсан үүх түүхээрээ дамжуулан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломж бий. Ингэхдээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өдрийн болон богино хугацааны аялал жуулчлалыг БНХАУ-тай хил залгаа бүс нутгийг түшиглэн хөгжүүлэх нь үр дүнтэй” гэж ярив.
  • Уулзалтын төгсгөлд, талууд ажил хэргийн саналаа бодит болгох чиглэлээр дахин хугацаа тохирч, уулзахаар боллоо.

Уулзалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Дорноговь аймгийн Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул нарын албаны төлөөлөл байлцав. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn