2022.01.14
МҮЭ-ийн холбооны шинэ удирдлагууд гишүүн байгууллагуудын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар хэлэлцлээ
МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлаар шинээр сонгогдсон МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, ЕНБД Х.Буянжаргал нар МҮЭ-ийн холбооны мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нартай анхны уулзалтаа цахим болон танхим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус уулзалтаар МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүрмийн төслийг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэн батлах, МҮЭ-ийн холбооны 2022 онд хийж хэрэгжүүлэх ажил, гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоо зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.