
2022.01.26
Л.Энх-Амгалан: Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэх шийдвэр гарлаа
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.
Тэрбээр "Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна.
Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх үүргийг надад өгсөн. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм.