Хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд мэдээлэл сонслоо
2022.01.07

Хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд мэдээлэл сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.07\ нэгдсэн хуралдаанаар Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллийг сонслоо.

Мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрбээр:

"Манай улсын хувьд хоёр жилийн хугацааны хичээл, сургалтын агуулгын алдагдлыг нэг жилд бүрэн арилгах боломжгүй бөгөөд олон улсад тооцож байгаа аргачлалаар тухайн нэг сурагчийн хувьд дор хаяж 1-1.5 жилд судлах агуулгыг бүрэн судалж чадаагүй, сурлагын хоцрогдолд орсон байж болзошгүй гэсэн тооцоог салбарын яамнаас хийсэн. Үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ бий болгож, түүгээр дамжуулан бүх нийтэд зoриулсан цахим контент боловсруулах, сургалтад ашиглах зорилгоор MEDLE.mn платформыг 2021 оны зургаадугаар сараас эхлэн хөгжүүлж, байна.
Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн хичээл, сурлагын хоцрогдол нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2023 онд нийт 373 тэрбум төгрөг шаардагдах тооцоотой байгаа" гэлээ.