Хоёр жил гаран хойшилсон Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэллээ
2022.01.26

Хоёр жил гаран хойшилсон Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч талын эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна.

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж, бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, Монгол Улсын эдийн засаг, улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.

Оюу толгой ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гараад байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn