
С.Эрдэнийн нэрийг Ерөнхийлөгчид айлтгахаар болов
Өчигдөр үдээс хойш СЕХ хуралдлаа.Хуралдаанаар ирэх сарын 18-нд болох УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуулийн тойргийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа.
МАХН-аас санал болгосон Нийслэлийн Засаг даргын Тамгын хэлтсийн дарга Ү.Ганболдыг тойргийн хорооны даргаар, АН-аас санаал болгосон Нийслэлийн ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Нямцэцэгийг нарийн бичгийн даргаар тус тус томилж, 9 хүний бүрэлдэхүүнтэй тойгийн хороог байгуулахаар боллоо.
Тус хуралдаанаар энэ асуудлаас гадна УИХ-ын 25-р тойргийн асуудал буюу УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчхаад байгаа С.Эрдэнийн асуудлыг хэлэлцлээ. Нилээд удаан хэлэлцсэний эцэст СЕХ-ын олонхи шийдвэрээр С.Эрдэнийн нэрийг МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.