С.Ганбаатар: Намрын чуулганы хамгийн чухал шийдвэр бол Оюутолгойн тогтоол байлаа
Улсын Их Хурлын 2021 оны Намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн хамгийн чухал шийдвэр бол Оюутолгойн тогтоол байсныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ахалсан Оюутолгойн түр хороогоор говийн алт болсон Оюутолгойн усыг "Рио Тинто" дээрэмдэж, үнэгүй ашиглаж байгаа явдлыг таслан зогсооё гэдэг шийдвэр гарлаа. Эл шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой.
Тэрээр, намрын чуулганы хамгийн муу шийдвэр нь Ковидын хуулийг сунгасан явдал байсныг онцлоод Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Цар тахлын хуулийг яаралтай батлах хэрэгтэй байгаа гэлээ.
Холбоотой мэдээ
2024.12.17
2024.12.03
2024.11.21