2021.11.16

Д.Сумъяабазар: Нийслэл өнгөрсөн 27 жилийн турш явж ирсэн бүтэлгүйтлээсээ салах цаг нь болсон

Өчигдөр буюу 2021.11.15-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ: 

"Улаанбаатар хотод олон боломжууд нээгдэж байгаа. Тиймээс ирэх онд хийх ажлуудаа амжуулахын тулд Нийслэлийн удирдлагууд шуурхай ажиллах шаардлагатай. Ингэж байж Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан асуудлуудаа цэгцэлнэ. авлигагүй, хүнд сурталгүй улаанбаатар болж, төрийн албанд цахим шилжилт хийнэ. ингэснээр ажлын ачаалал багасаж, иргэдэд хүрэх үйлчилгээ илүү хурдан болох юм. цаашлаад мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн салбартай холбоотой бүхий бичиг баримтыг цахимжуулна. УЛААНБААТАР ХОТЫН ГАЗРЫН, ӨМЧИЙН АСУУДЛЫГ ЧУХАЛЧЛАХ БОЛНО. ТҮҮНЧЛЭН НОГООН БАЙГУУЛАМЖ, ХОТ ТОХИЖИЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХОГГҮЙ УЛААНБААТАР БОЛГОХОД ЗОРЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА " хэмээв.