“Оюутан ба цагийн ажил” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.
НХХЯ, БСШУЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар, МОХ хамтран “Оюутан ба цагийн ажил” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ой болон “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийг танилцуулах ажлын хүрээнд зохион байгуулж буй аж. Өдөрлөгт дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд хийгээд 60 орчим байгууллага оролцож байгаа юм. “Оюутан ба цагийн ажил” өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.
Нийслэлийн хөдөлмөрийн газрын хөдөлмөрийн албаны дарга Д.Оюунцэцэг энэ талаар “Оюутнууд цагийн ажил эрхлэх сонирхол их байгаа. Манайд нийт 2100 оюутан бүртгүүлсэн. Үүнээс 1080 нь ажлын байраар хангагдаад байна. Одоо байгаа ажлын байрны захиалга 1400 гаруй байна” гэлээ.