Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниас албан захидал илгээжээ
"Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ
2024.12.26
2024.12.26
2024.12.26
2024.06.04
2024.06.04
2024.06.04
2024.06.15
2024.05.28
2024.05.27
2024.12.12
2024.12.11
2024.11.09