
2025.02.19
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдийг хүлээн авч уулзлаа
Тэргүүн Шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдал, бүтээгдэхүүний чанар, болон экспортын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж санал солилцлоо.
Түүнчлэн уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, төслийн үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, тус компанитай харилцах төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан