2021.10.19
Б.Жаргалмаа: Стандарт гал тогоо, тоног төхөөрөмжид хэрхэн анхаарах вэ?
БСШУСБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Хоол үйлдвэрлэх үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд ажлын хэсэг ажилласан. Санхүүжилтийг нэмж чадсан. Нөгөө талаасаа хоолны амин дэм, чанарыг онцгой анхаарч хоолны технологичийг бэлтгэх тал дээр ажилласан. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар хоол амин дэмтэй, чанартай байна уу гэдэгт асуудалтай байгаа. Үнэхээр ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай байгаа.
Түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж тухайн сургуулиас тоног төхөөрөмж нэхэж байна. Сайд аа энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Ковидоос хамаараад хоёр настай хүүхдүүд маань СӨБ-д хамрагдаж чадаагүй. Үүнээс шалтгаалан хүүхэд харах үйлчилгээний асуудалд өнгөрсөн жил 2 тэрбум төгрөг тавиад тэрийг хэрэглэхгүй ковидод зарцуулсан. Энэ жил энэ асуудал төсөвт хэрхэн туссан бэ?
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулав.