“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлэг болж байна
УИХ-ын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран зохион байгуулж байгаа “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн эхний хэлэлцүүлэг “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр өрнөж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож байна. Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ.
Энэ удаад Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт: ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцаж байна.