2021.09.28

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө сайжруулсан шахмал түлшний цэгүүдээр ажиллаж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэвлэлд нээлттэй, сайжруулсан шахмал түлшний цэгүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Түлшний цэгүүдийг ажиллуулдаг иргэд болон худалдан авагчдийн сэтгэгдлийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажилдаа тусгах юм. Цаг агаар цочир хүйтэрч, цас орж эхэлсэн учир түлш худалдаалах цэгүүдийг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэдгийг З.Төмөртөмөө төлөөлөгч онцолж байсан юм.

Тиймээс “Тавантолгой-түлш” компанид сайжруулан түлш худалдаалах цэгүүдийн тоог нэмэх шаардлагыг Нийслэлийн зүгээс тавина гэлээ.