
2021.09.23
“Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд
- Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох
- Уул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх тогтвортой харилцааг хадгалахад сургалт, лекц
- Ажлын байрны жендерийн тэгш байдал, үүсэж болзошгүй ажлын байрны бэлгийн дарамт, эрсдэлийг олон улсын судалгаанд үндэслэн харилцан санал солилцох
- Уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна