Францын Рубрук хотод ирэх онд Монголын түүх-соёлыг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулагдана
2021.09.14

Францын Рубрук хотод ирэх онд Монголын түүх-соёлыг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулагдана

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Жулиен Пауперттай /2021,09,06/-ны өдөр ажил хэргийн уулзалт хийжээ.

Хоёр орны соёл, боловсролын салбарын харилцааны талаар болон, 2022 онд Францын Рубрук хотод Монголын түүх-соёлыг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Дашрамд, нэрт аялагч, “Дорно этгээдэд зорчсон минь” түүхэн тэмдэглэлээрээ монголчуудын танил болсон Гийом Дэ Рубрукийн нэрээр нэрлэгдсэн төрөлх тосгонд нь байгуулагдсан түүний гэр музейг 1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Франц улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр нээж байжээ…

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn