Зөвшөөрөлгүй барьсан граш, хашаа, хайсыг буулган, тохижилтын ажил хийж байна
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан. Тус захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болоод дүүргийн Засаг дарга нар хамтран чөлөөлөх боломжтой байршлуудыг тогтоон, чөлөөлж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06